Ногоон бүс, зуслангийн чиглэлд "Ойн эргүүл" ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас  Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хийж, ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг явуулж байгаа юм.

Хаврын хуурайшилттай энэ үед иргэн бүр үүргээ биелүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэн, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг анхааруулж, зөвлөмж мэдээлэл хүргэн ажиллаж байгаа аж.