НИТХ-ийн тэргүүлэгчдийн хуралдаан цахимаар явагдана

 Ковид-19 халдварын улмаас  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулж  цахимаар хуралдахаар болсон.

Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.

Мөн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналыг дэмжих тухай, Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Алдарт эхийн I, II одонд тодорхойлж уламжлах тухай, Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг уламжлах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэх юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)