УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт болно. Хуралдаанаар коронавирусийн халдварын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Мөн чуулганы хуралдааныг цахимаар явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл зэрэг есөн асуудал хэлэлцэх юм байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;