Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 30 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.