Цар тахлын зэрэгцээ иргэдийн зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой зүйл эмнэлгийн хог хаягдал, хэрэглэсэн амны хаалт, резинэн бээлий болоод байна. Их Британийн фото зурагчин Дан Жианнопулос энэ талаар зураглажээ. Хөл хорионд байгаа Ноттингем хотынхоо бяцхан гудамжаар 30 минут алхахад л ийм олон бээлий, амны хаалт хаягдсан байгааг хараад Дан ихэд цочирдсон гэнэ. Нүдэнд үл харагдах вирус, нян хаягдсан бээлийгээр дамжин танд ч халдах магадлалтай. Иймд хог хаягдлаа зөв ангилан ялгаж сурья.






