Христ шашинтнуудын Улаан өндөгний баяр энэ ням гарагт тохиож байгаа. Андреа Бочелли энэ өдөрт зориулан Миланы их сүмд дуулж цар тахлын гамшигт нэрвэгдээд буй Италийн ард түмэнд "хайр, эдгэрэл, итгэл найдвар" илгээхээр болжээ. Хөл хорионы улмаас сүм хаагдаад буй ч Бочеллийн тоглолтод зориулж хэсэгчилэн нээх зөвшөөрлийг хамба Жианантиони Боргоново, Милан хотын дарга Жузеппе Сала нар олгожээ. Гэхдээ сүмд зөвхөн Андреа Бочелли, сүмийн орган хөгжимчин Эмануэль Вианелли нар тоглож шууд дамжуулалтын баг ажиллах юм.
Дуурийн нэрт дуучин "Аве Мариа", "Санта Мария" зэрэг бүтээлүүдийг дуулах тоглолтыг түүний албан ёсны YouTube-ийн сувгаар шууд дамжуулах юм.