Алтны ханш дахин өслөө

Суларч буй долларын ханштай холбоотой унци алтны үнэ 2012 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн тухай Интерфакс агентлаг мэдээллээ. Өнөөдрийн арилжаагаар үнэт металлын үнэ унци нь 1711.4 ам.доллар болжээ. Арилжаа хаагдах үеэр Нью-Йоркийн бирж дээр алтны ханш нэг хувиар өссөн байна

Түүнчлэн АНУ-д цар тахлын дэгдэлтийн улмаас  алтны эрэлт огцом нэмэгдэж хомсдол үүсээд байгаа юм. Уолл-стритийн банкирууд тусламж авахын тулд Канадын эрдэнэсийн санд хандах болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ал хэзээ ийм ягаан өнгөтэй болсон юм? Шаргал өнгөтэй байдаг биш билүү. Зургийг нь сольмоор юм.

    0 0 Хариу бичих
    • Алт гэх гэсэн чинь дутуу бичсэн байна, уучлаарай.

      0 0
  2. Трамп 3 их наяд доллар хэвлэж тараах гэж байна ш дээ , тэгэхээр доллар гавс унах нь тодорхой ш дээ

    0 0 Хариу бичих