Төрийн банк харилцагчаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна

Төрийн банкнаас онцгой нөхцөл байдлын улмаас харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүд авч ажиллаж байна.

Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээгшимтгэлгүй болгосон.

  • Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиасчөлөөлсөн.
  • Орлого тасалдсан, доголдсон харилцагч зээлийнхээ гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар өгч, 6 хүртэл сараар үндсэн зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой.
  • Гялс банкны үйлчилгээний бүртгэлийн хураамжийг чөлөөлсөн.
  • Банк хоорондын 3 сая төгрөг хүртэл гүйлгээний шимтгэлийг 20 хувиар буурууллаа.

Мөн Төрийн банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар Covid-19 вирусийн эсрэг аяныг дотооддоо өрнүүлэн нийт 33,192,000 төгрөгийн хандивын Улсын болон Орон нутгийн онцгой байдлын газар хүлээлгэн өгсөн.

Цаашид зээлийнхээ хүүг бууруулах, онлайнаар авах боломжтой Гялс зээлийн үйлчилгээг харилцагчдадаа санал болгохоор ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)