Нью Йоркийн Бронкс дүүргийн амьтны хүрээлэнгийн баранд хийсэн шинжилгээнээс ковид19 илэрчээ. Энэ нь бар ковид19-өөр халдварласан анхны тохиолдол болсон байна. Зэрлэг амьтдыг хамгаалдах нийгэмлэг (WCS) хэвлэлийн бага хурал хийн энэ талаар мэдээллээ.
“Надя дуудлагатай дөрвөн настай Малайн барнаас вирус илэрсэн. Надягийн эгч Азул, өөр хоёр Амарын бар, Африкийн гурван арсланд хуурай ханиалгах шинж тэмдэг илэрсэн” гэж хурлын үеэр өгсөн мэдээлэлд дурдсан байна. Муур ковид19-өөр халдварласан тохиолдол гарсны дараа хүрээлэнгээс барнуудад шинжилгээ хийж үзсэн юм байна. Түүнчлэн амьтны хүрээлэнгийн амьтад нийтээрээ хоол ундандаа муудсан нь тодорхой болсон аж.