Нэхэл

- “Монголыг хэн ийм болгосон юм бэ?”

Монголчууд ер нь ямар их нэхэл хатуутай улс вэ, тэгэхдээ шал хэрэггүй юман дээр шүү хэмээн гадаадын нэг нөхөр надад дотночилон ярьж байсансан. Аль ч асуудал дээр гонгинуур талдаа. Монгол-Хятадын хамтын ажиллагаанд манайхан л их гонгинож, болохгүй бүтэхгүй асуудал үүсгэчихдэг тухай Гадаад харилцааны сайд ярьсан нь бас тодхон санагдаж байна.

Эрүүл мэндээ сүйтгэж явж явчихаад эргээд эрүүл мэндээ эмч, эмнэлэг, аптекаас бүр хилэнтэйгээр нэхнэ гээч. Эрүүл мэндийн сайдыг бүр огцруулахдаа тултал нэхнэ. Эрдэм ном сурахгүй сул дэл явж явчихаад гуриатаад ядуураад золбироод (ажлын ямар ч байранд тэнцэхгүй) ирэхийн цагт тэр баясгалант амьдралаа төр-засгаасаа огцортол нэхнэ. “Би ядуурчихлаа. Хэн нэг нь л буруутай” – гэмэгц нь улс төр нь тоглолт хийнэ.

“Хэний төлөө Та амьдарч байгаа вэ?” гэдэг нэхэл хатуу асуултыг харин сөргүүлж тавимаар. Хэвлэл мэдээллээр явдаг гонгинуур шүүмжүүдийг аваад үзвэл яг тийм асуулт тавиад хариултыг нь газар дээр нь нэхмээр надад санагддаг. Энэ бол миний нэхэл шүү!

“Элбэгдоржийн хар дарсан 8 жил”-ийн тухай аймшгийн үлгэр одоо ид цэцэглэж байна. Тэрээр 8 жил Ерөнхийлөгч байсан нь үнэн, гэхдээ ард түмний хоёрудаагийн сонголтоор байж таарсан. Тэр үед УИХ үүргээ зүв зүгээр гүйцэтгэж, хоёр том нам парламентад шийдвэрээ гаргаж байлаа. С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрууд хэвийн ажиллаж байлаа. УИХ-ын гурван ч спикер–Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар ҮАБЗ-д тэрхүү “хар дарсан 8 жил”-ийн ихэнхид нь хамтран ажиллаж шийдвэрээ гаргаж байлаа. “Хар дарсан 8 жил”-д ҮАБЗ-ийг хамтран бүрдүүлж байсан 8 эрхмийг би нэрлэчихлээ.

Элбэгдоржийн “идэж уусан”-ыг шүүх тогтоогоод ял өгөхийг би үгүйсгэх гээгүй. Элбэгдорж цэргийн эргэлт хийгээгүй, фашист дэглэм тогтоогоогүй, яргалал үйлдээгүй, олныг хамарсан хэлмэгдүүлэлт хийгээгүй. Гэтэл яагаад өнөөдөр үзэн ядагдах дээрээ тулчихав аа? Хамт ажиллаж шийдвэр гаргаж байсан дээрхи нөхдөөс ганц нэг нь үзэн ядагдаж байгаа ч бусад нь хумсын толионы чинээ хариуцлага (ядаж шүүмж) хүлээдэггүй юм уу? Оюутолгой хэмээх мөнгөний их сураг сонссон нэхлээр үзэн ядагдаж буй хоёр л нөхөр бий.

Baabar.mn сайтад нийтлэлч Элбэгдорж өгүүлэл бичжээ. Түүнийг нь шүүрч аваад дор нь комент бичсэний ихэнхи нь иймэрхүү агуулгатай:–Чамд хууртагдаж 8 жил амьдралаараа тоглуулсан. Монголын бүх үеийнхний 8 жилийн амьдралаар нь тоглоод хохироогоод хаячихсанаа мэддэг үү? Чиний 8 жилийн балгийг арилгахад дахиад нэг үеийн 15 жил хөсөр хаягдах болчихоод байна даа гэжээ.

Элбэгдоржоос юу ч олж долоогоогүй гэсэн уур хилэн л яваад байна. Ердөө л нэхэл. Ухарч нэхэж байна. 

Бодвол нас бие гүйцсэн хариуцлага хүлээх чадвартай нөхөр бичсэн байх. Тэр 8 жилд фашист дэглэмийн яргалал явуулаагүй л бол өөрөө өөрийнхөө төлөө, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж хэвтэхгүй, Элбэгдоржоос тэнгэрийн хишиг горьдож суусан нь хохь юм биш үү? Тэр 8 жилд (2009-2017 он) ажлын байрууд хэдэн зуу, мянгаараа, төвийн сонинууд ажлын байрны зард дарагдчихсан байж байсан. Тэгтэл Элбэгдоржийн тэнгэрийн хишигт найдаад 8 жил гуриатчихжээ. Бүр Төрийн ордоноос яван явтал нь горьджээ. Хайран ч 8 жил, хохь нээ гэхээс.

Тэнгэрийн хишгийн үлгэр нүүдэлчдэд эрт дээр үеэс улбаатай. Манжийн хаад монгол ноёдыг хэрхэн тойгдож 200 жил тусгаар тогтнолыг нь эдлүүлэхгүй болоод байсан түүх саяхных. Бээжингээс монгол ноёдод тогтмол олгодог байсан мөнгөө багасгаад заримыг нь өгөхөө болиход л манай 1911 оны тусгаар тогтнолын хувьсгалын нэг нөхцөл бүрдчихэж байгаа юм. Нэг гэснээс бус гол гэж хэлээгүй байна шүү. Манжийн хаан мөнгө өгөхөө больчихлоо, оронд нь Цагаан хааныг тойгдоод авах нь тэр. 

Тэнгэрийн хишгийн үлгэр цаашаа нэхэл дагуулан явж өгнө. Ардын хувьсгалын жилүүд, социалист Монгол бол тэр чигтээ Алтан Москвагийн тэнгэрийн хишигт амь нас, үр хүүхэд, улс гэрээ даатгасан 70 жил. Хөдөлмөрлөөгүй биш хөдөлмөрлөсөн. Одоогийн өндөрлөгөөс ажвал удаан, үр бүтээл багатай, орос ах нарт чихдүүлж, тэнэг малаараа дуудуулан байж хөдөлмөрлөсөн он жилүүд шүү дээ. Зөвлөлт улс тарсан, зөвлөлтийн зээл тусламж зогссон, мэргэжилтэн ба цэрэг нь нутаг буцсан. Манай эдийн засаг хөмөрсөн. Харин тэр жилүүдэд, түүнээс хойш ч манайхан нэхлээ огт зогсоогоогүй. Зүв зүгээр байж байсан орос ах нарыг хөөж явуулсан, үлдээснийг нь хувааж залгисан тэр тэр нар гээд ухарч нэхээд өс авахыг уриалаад байх нь тэр. Цэдэнбалыг их дурсаж байна гэдэг чинь нөгөө нэхэл нь л явж байна гэсэн үг шүү дээ.

Цаг үедээ эзэн байх чанар монголчуудад сууж өгөөгүй байтал ардчилал эрх чөлөө нь залгаад авлаа. Тохиолдлын амьдрал, тохиолдлын аз гийлт, тохиолдлын томилгоо, тохиолдлын олз, тохиолдлын бизнес. Ардчилал монголчуудыг хэрсүүжүүлчих болов уу гэж би лав 30 жил харлаа. Байдаггүй ээ.

Гэрэл зургийг С.ЦАЦРАЛТ

Ардчилын жилүүдэд нэхэл ёстой нэг цэцэглэж өгчээ. “Монголыг хэн ийм болгосон юм бэ?” гээд л үсчээд байх нь тэр. Кремлийн халамжин дорхи социализмаа л ардчиллаасаа шувтан нэхлээ. Улс төрчид популист амлалт, популист бэлгээрээ элдэв нэхлийг ёстой гаарууллаа. Тэнгэрийн хишгийн бороо орсон сонгуулиуд шил дарна. Сонгуульд үзэл санаа, мөнгө, нетворк сүлжээ ялдаг бол манайхан мөнгө ба шил архиар сонгогчдыг авилгадаад өвчин болгож дууслаа. Дээр нь овоолчихсон нөгөө чанарууд – шударга, эх оронч гэх мэт пайзаа тэр бэлгэн дээрээ наачихна. Ялуулж аль гэсэн нэхэл, ялсныхаа дараа тийм тийм юм өг гэсэн нэхэл хоёр талаасаа уулзана. 

Гэнэтхэн бороо оруулчихад л ялалт хүрээд ирнэ. Гэхдээ хэт их бороо оруулаад байнга тойргоо услаад байвал залхалт гээч нэг үзэгдэл бас дагалдана. Популист халамж популист бэлгээр амьдрал нь сайжрахгүй байгаа учраас нэг л өдөр цаад сонгогч гэрэвшчихнэ. Монгол хүн гэрэвшчихлээрээ буруу харсан ац л гэсэн үг. Нүүдэлчдэд гэрэвшил их садаа болдог.

Энэ олон сонгуулийн дараа ганц л бодит үнэн үлдэнэ. Дөрөв дөрвөн жилд сонгуулийн дараа ирсэн Засгийн газар болгон бөөн болохгүй бүтэхгүй, мөнгөгүй, төсөвгүй, ядуус нь дэндчихсэн, эдийн засаг нь ямагт эмзэг, зээлтэй өртэй улс орныг хүлээн авна. Tөсөв улайсан, үргэлж мөнгөний гачлантай. Хэзээ ч мөнгө байдаггүй. Тэр асуудлаа шийдэж чадахгүй 4 жил ухнатана. Дараагийн сонгуульд тэсч гарахын тулд (очих газар нь нэгэнт тодорхой болчихсон хүмүүсийн эцсийн тулалдааны сонгууль) популист халамжийн бороо оруулна. 

Ердөө ганц теорем: Нэг удаа авлаа, идлээ, уулаа, дууслаа. Дараагийнхыг нэхлээ. Дахиад нэг удаа авлаа, идлээ, уулаа, дууслаа. Цаг наргүй үргэлжилж байх ёстой мэтээр өнөө цагийн монголчуудад гүн сууж өгчээ. Ажил төрөл эрхлэх сэтгэхүй нь нэхэлтэйгээ холилоод алга боллоо. Ганц үр дүн: Төр засгаа 30 жил хараагаад л сууж байна.

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан гэж хоёр дүүрэг тэнгэрийн хишгийн бороо оруулдаг буянтай тойргууд байнаа гэмэгц хөдөөгийн бэлэнчлэгчид хот руу хуйлраад энэ хотыг нураах дээрээ тулчихаад байна.

Сайн малчны яриа: Манай сумынхан цөөрсөн. Манай сумын хамаг залхуучууд Улаанбаатар руу нүүгээд алга болсон, мал маллахаасаа залхуураад.

Би хоёр чихээрээ сонссон Дундговийн нэг сумын малчны яриа шүү дээ. Ингэж ярих хүн бүх аймаг, бүх суманд байгаа байх.

Ажил зүтгэлээр өөрийнхөө амьдралыг босгох ёстой. Энэ бол хүний ертөнцийн жам ёсны үзэгдэл. Сайн сайхан амьдралыг зөвхөн ажил зүтгэлээр олдог юм. Энэ теоремыг л монголчуудад гүн суулгаад өгчихмөөр.

Нэхлийг нь зогсоолгоод өөрөөсөө, өөрийн гэр бүл, үр хүүхдээсээ тэр нэхлээ олж нэх гэж уриалан дуудъя! Соён гэгээрчихээд нэхээсэй!

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. өнөө үед Улс төрчид Нийтлэлчид Их мэдэгчидын амнаас байнга гардаг ганц Лоозон үг буюу одоогийнхоор Брэнд үг нь Ардчилал Ардчилсан засаглал Хүний Эрх Эрх чөлөө гээд л ярьж Лоозогнож ярьсаар байгаад сүүлдээ энэ Ардчилал гэдэг үг бүүр утгаа алдаж эхэлж байна МУ-д Ардчилал ярихаар Элбэгдорж Батүүл Коммунизм соиализм ярихаар Цэдэнбал гээд холбогдоод хоорондоо 2 хуваагдчихана Яг өнөөдөр Ардчилал Хүний Эрх Ардчилсан засаглал гэж үг өгүүлбэр Бодит байдалтайгаа нийцэхгүй байгааг Аль ч Улс оронд тэр дундаа Ардчилалсан засаглалтай Ардчилал хөгжсөн гээд байдаг АНУ тэргүүттэй Баруун Европын орнуудад яг өнөөгийн байдлаар Худлаа зүйл байсан нь Коронавирус цар тахалын үеэр маш ил тод харагдаж байна шүү дээ Жнь л гэхэд Итали Испанид гэхэд л ангилан ялгалт хийж Өндөр настай Иргэд ээ эмчлэхгүй гэсэн шийдвэр гаргаж АНУ болон Европын болон орнуудад Ази гаралтай Иргэдийн Үзэн ядах үзэл нэмэгдэж Хүний Эрхийг зөрчиж Үнэн нүүр царайгаа харуулаад эхэллээ шүү дээ Итали Испани Цар тахалын ид явагдаж энэ үед Европарламентаас Тусламж хүссэн боловч гавьтай зүйл болоогүй учраас Итали Испаний Ард иргэд Европын холбоонд маш ихээр дургүйцлээ илэрхийлж магадгүй энэ Тахал намдсаныдараа Итали Испани улс орнууд Европын холбооноос гарах Өргадлөө ч өгч магадгүй дээрээ тулаад эхэллээ шүү дээ Тэдэнд харин өнөө Коммунист засаглалттай гэгдэх ОХУ БНХАУ Куба зэрэг Улс орнууд Тусламжийн гараа сунгаснаар Итали Испани болон Европын бусад орнуудын Ард иргэдийн дунд Европарламент гэж хоосон Тунхаглал байсныг мэдэрч эхэллээ шүү дээ Одоо энэ Цар тахал намдсны дараа Дэлхийн улс орнуудад ЭЗ болон Улс төрийн байдалд маш их өөрчлөлт орох нь мэдрэгдээд эхэллээ АНУ-д хүрэл ОХУ тусламжийн гараа сунгаж АНУ Ерөнхийлөгч НҮБ ДЭМБ-ыг хурцаар шүүмжилж цаашдаа тэдгээр байгууллагуудад Татвар төлөхгүй талаар ч Мэдэгдэл хийлээ Монгол улс ч гэсэн энэ Цар тахалын дараа Дэлхийн болон Улс орнуудад тохиолдох ЭЗ-ыг хямралыг яаж даван туулах талаар одооноос бэлтгэж эхлэх хэрэгтэй түүнээс биш хоорондоо Намчирхаж хуваагдаад Ашигтай байдалд хүрэхгүй нь ойлгомжтой Дэлхийн том том Судлаачид ЭЗ-ийн олж мэдснээр Дэлхийн ЭЗ-ийг хэдхээн Банкир эзэмшиж Хувь заяаг нь Хувийн сонирхолынхоо дагуу залж байдгийг олж тогтоосон байгаа шүү дээ Тэд Дэлхийн 43060-аад Үндэстэн дамнасан Корпарацийг тэдний 140 гаруй толгой Компаний мэдэлд байдаг нь нэгэнт тодорхой болсон Тэдгээр 140 гаруй Компани бие биенээсээ маш их хамааралтай Суперкорпараци шиг болчихсон Үйл ажиллагаагаа явуулж Дэлхийн нийт Орлогын 60 хувь нь Рокфеллер Морган Гетти тэргүүттэй 50 иад Банкируудын кармаанд ордог ба тэд Дэлхийн ямар Улсын Ерөнхийлөгчөөр Хэн тодрох Хөрөнгийн хуваарлилт хэрхэн явагдахыг далдаас шийддэг гэдгийг олж мэдсэн байна Яг үнэн дээ Ардчилал Ардчилсан засаглал гэдэг Гоё үгээр халхавчилж цаагуураа ийм л хэдхээн Нөхдүүд Баяжиж хөгждөг нь одоо бүхэнд ил болсон шүү дээ Үнэн дээ Ардчилал Ардчилсан засаглал гэж хаа ч байдаггүй Анхаарч мэдэж хууртаж болохгүй

    0 0 Хариу бичих
  2. Ард түмэн тэнэгтээ Эби-г шүүмжлээд байгаа юм бишээ. С.Зоригын хэргийг ард түмэндээ хэлсээр үүрүүлэхийг оролдсоноос эхлээд олон бузар булхай нь илэрсэн учир шүүмжилж эсэргүүцэж байна.

    0 1 Хариу бичих
  3. зөв өнцөгөөс нь харж бичжээ... хэн төрд байгаа нь хамаагүй өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж хөлсөө урсгавал магадгүй хэнийг төрд гаргахаа зөв сонгох байх шүү

    0 0 Хариу бичих
  4. тархиа угаалгасан малнуудад юу ч хэлээд нэмэргүй зүгээр залхуурч хэвтэж байгаад сайхан амьдарчих санаатай новшнууд яасан их байнаа

    0 0 Хариу бичих
  5. Баярхүү гуай монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө бодит оршиж буй дутагдлыг тод томруун илэрхийлжээ. Бид үүнийг хүлээж авч хэрхэн засч өөрчлөх тухай өөрөө өөр дээр тусгаж бодохын оронд энэ хүний оюунаа чилээсэн хөдөлмөрийг элдэв муу, муухайгаар дүгнэх учиргүйсэн. Тийм ээ, бид хэний төлөө амьдарч байгаа юм?! Улс төрчдөөс юм юм нэхээд л суух нь зөвхөн өөрсдийгөө л хохироож байгаа нь туйлын үнэн, үүнийг ухаж ойлгохгүй хүмүүс нэн хайран. Бид өөрсдийнхөө орчинг, хүсч буй зүйлээ бүтээх мөн чанартай төрсөн. Нэг мэргэн хүний хэлснээр: Ядуу байх нь сэтгэлгээний хэв шинж, баян байх нь амьжиргааны хэв шинж гэжээ. Эндээс, мөнгөтэй л бол баян биш байх нь мөнгөгүй л бол ядуу гэсэн үг биш байх нь. Ядуу сэтгэлгээг өөрчлөх арга зам байна, тэгвэл монгол хүн бүр баяжиж болох нь. Ингэж бид өөрсдийгөө өөрчилбөл хэнээс ч гуйхгүй, харин бусдад өгч, тусалж, дэмжиж тэрчинээгээрээ өөрсдөө өсч өндийж болдог байх нь ээ. Баярхүү ахайтан "Нэхэл"-дээ ард иргэдийг нэхэх сэтгэлгээгээ өөрчлөхийг уриалсан байна. Энэ уриалгыг хэрэгжүүлэх арга зам нь өөрсдөө өөрчлөгдөж, баян хүний сэтгэлгээг сурч авах явдал юм. Ийм маш олон хичээлүүд онлайн-аар дүүрэн байна, суралцацгаая, өөрчлөгдөцгөөе.

    1 0 Хариу бичих
  6. Хуцдаг халтар вэ! Хужаагийн шээс.

    0 1 Хариу бичих
  7. Хувь ашиг хэтэрсэн .ард түмэнийг тэнэг хуурч чадна гэсэн итгэлдээ автсан.уран илтгэгч жүжигчин

    0 1 Хариу бичих
  8. Элбэгдорж төрийн эргэлт х йгээгүй нь.манайд төрийн эргэлт хийх шаардлага байхгүй.Гол нь хууль ёсыг завхруулсан.Байнга худлаа хэлнэ.Хууль бус юм хийхдээ гаршсан хулгайч.Төрөөс тэр бумтан.Наад нөхөрийг ард түмэн хараад зэвүү нь хүрч бна.Хэлсэндээ хүрдэггүй.Ардчилалын учрыг ч олоогүй.хог.

    1 1 Хариу бичих
  9. ЭБИГИЙН НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ЭРГҮҮЛЖ ӨӨРТӨӨ ТАТАХ ТОМ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙХ НЬ НЭГ ХЭСЭГ ЯВЖ БАЙХЫН ..КККК

    0 0 Хариу бичих
  10. Хамгийн буруу нь ардчилалын үед мэдлэг боловсрол, мэргэжлийг үнэгүй болгосон, нарийн мэргэжил эзэмшсэн утгагүй болсон оронд нь зүгээр л архи ууж байгаад гудамжинд явж байсан намын буянаар нэг даргыг дагаж явж байгаад шууд яам тамгын газар дарга болоод явчихдаг. Ажлаа мэдэхгүй болохоор зөв шийд гаргадаггүй хүний амаар өөрт ашиг харсан тиймэрхүү байдлаар 2000 оноос өнөөг хүрлээ. Жирийн иргэн хоол ундаа хасан өлбөрөн алдаж байж хүүхдээ сургадаг ажил байхгүй. Гэтэл нэг эрх мэдэлтний хүүхэд улсын мөнгөөр сурч ирээд шууд дарга. Улс хөгжсөнгүй. Хүмүүс ядарч байна. Эмнэлэг, эмч, эмийн чанар муу. Манай эмнэлэгүүд хүн гишгэх газаргүй өвдөгсад хэзээ ийм байлаа ийм болгосон байнадаа.

    0 0 Хариу бичих
  11. Энэ муу хөлсний бичээчээс олигтой үг цухуйхгүй юмаа! Ард түмний өмнөөс сонгогдчихоод буруу шийдвэр гаргаад 1000 хөдөлмөрлөөд ч цагтаа 1төгрөгөөр хуушуур авдаг бсныг 1000төгрөг болгочихоор хөдөлмөрлөх ямар шаардлага бнаа? Хэн ингэж мөнгө санхүүгийн боол улс болгов оо? Ухаан цэлмэг долооно шүү хөлсний новш оо

    0 1 Хариу бичих
  12. Элбэгдорж улс эх орноо хөгжүүлэх бололцоо асар их байсан даан ч юу ч хийгээгүй зөвхөн найз нөхөд нь болон өөрсдөө хагартлаа баяжиж улс эх орнй хамаг баялгийг үнэгүй шахам авсан жишээ нь Эрдэнэт 49 хувь Эрдэнтийн овоолгийг Цагаантай нийлж авсан Дарханы Төмөрлөгийн үйлдэрийг зүгээр өгсөн Хөтөлийн цеминтийн үйлдвэрийг мөн зүгээр өгсөн Яагаад зогсоож болоогүй юм мөн хууль хүчний байгууллагыг өөртөө ашигласан өөр асар их юм байгаа захаас нь хэлхэд энэ байна өөрийнх нь найз Дорлигжав гэхэд прокрор мөртлөө хүн дарамталж сая саяаар доллор тэрбум тэрбумаар нь мөнгө луйвардаж байхад Элбэгдорж мэдэхгүй байна гэж байхгүй

    0 0 Хариу бичих
  13. Ямар нь вагон вагоноор нь алт эрдэнэсийг нь зөөгөөд байдгыг та хэлж өгнө үү, элбэгдоржыг ард түмэн сонгохдоо энэ шударга бус явдлыг зогсоож өгнө үү гэж хүссэн , даанч юуч хийгээгүй, юуч өөрчлөгдөөгүй , алт , зэс, нефть, жонш , бүр мах хүртэл үе үеийн дарга нар болон тэдний хамаатан садан найз нөхдийн гараар ороод өдөр шөнөгүй зөөж гаргаж байна

    0 0 Хариу бичих
  14. Ажлын байр байвал ажил хиймээр байнаа дарга нараа

    0 0 Хариу бичих