Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 259 хүн ирлээ

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас 259 иргэнээ эх орондоо авчирлаа.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм.

Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штаб БНСУ-аас ирж байгаа тусгай нислэгийн үйл ажиллагааг хянаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цаашид сайжруулах, анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж байна.