Цахилгааны шөнийн тариф хөнгөлөх хугацаа дууслаа

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлдөг. Үүний дагуу цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх хугацаа дуусгавар болж байна.  

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2016 онд Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргаж байсан юм. Улсын төсвөөс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд зориулж,  2017 онд 6 тэрбум, 2018 онд 9 тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөг зарцуулжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. өвлийн 10 сараас 2 сарыг дуустал гэр хороололын айл өрхийн цахилгааны хөнгөлөлт үзүүлсэнээр цахилгааны төлбөр сар бүрд 12-20 мянган төгрөг төлж байсан. гэтэл энэ 3 сарын цахилгааны төлбөр гэнэт 70.000 төгрөг гарсан гэж бичсэн байна. ингэж айл өрхийн цахилгааны төлбөрийг гэнэт үндэслэлгүйгээр илүү нэмж төлөх үнийг өсгөж бичилт хийж иргэдийг хохироож байна. Цахилгааны заалтыг шалгая гэхэд хуучиныг солиод шинэ тоолуур тавьсан гэж байна. энэ юу гэсэн үг вэ? Ер нь сүүлийн 4,5 жилд ингэж үндэслэлгүйгээр гэнэт их мөнгө бичдэг нь жил бүрийн хавар буюу өвлийн шөнийн тарифийг тэглэхээ больсоноос хойш 3 сард эсвэл 4 сард ингэж их мөнгө бичдэг болоод байгаа. шалтгааныг асуухаар танай хэрэглээгээр гэсэн үгийг хэлнэ (бүх албаны хүмүүс нь дарга нар нь хүртэл муухай ааштай). бусад саруудынхтай яг л адилхан цахилгааны хэрэглээг хэрэглэсэн байхад бусад саруудынхаас илүү огцом гэнэт их мөнгө бичдэг. энэ бол шууд луйвар өмнөх онуудад бас яг ингэж жил бүрийн хаврын аль нэг саруудад 80 мянгаас 100 мянган төгрөг бичээд хэл ам хийсэн ч төлж байсан. Үүнийг шалгуулмаар байна. айл өрхийн цахилгааны тарифын үнэ 110.49-116.39төгрөг гэсэн мэдээлэл танай сайтад байгаа гэтэл БЗД салбар чинь айл өрхийн тарифыг 140.18төгрөгөөр бодсон байна. энэ ямар учиртай юм бэ?????

    0 0 Хариу бичих
    • Harin tiimee, yag unen. Bainga nemegdeed l bgaa. Hel am hiisen oodoos sar bolgon l une nemegdsen gesen hariu ogood bgaa

      0 0
  2. өвлийн 10 сараас 2 сарыг дуустал гэр хороололын айл өрхийн цахилгааны хөнгөлөлт үзүүлсэнээр цахилгааны төлбөр сар бүрд 12-20 мянган төгрөг төлж байсан. гэтэл энэ 3 сарын цахилгааны төлбөр гэнэт 70.000 төгрөг гарсан гэж бичсэн байна. ингэж айл өрхийн цахилгааны төлбөрийг гэнэт үндэслэлгүйгээр илүү нэмж төлөх үнийг өсгөж бичилт хийж иргэдийг хохироож байна. Цахилгааны заалтыг шалгая гэхэд хуучиныг солиод шинэ тоолуур тавьсан гэж байна. энэ юу гэсэн үг вэ? Ер нь сүүлийн 4,5 жилд ингэж үндэслэлгүйгээр гэнэт их мөнгө бичдэг нь жил бүрийн хавар буюу өвлийн шөнийн тарифийг тэглэхээ больсоноос хойш 3 сард эсвэл 4 сард ингэж их мөнгө бичдэг болоод байгаа. шалтгааныг асуухаар танай хэрэглээгээр гэсэн үгийг хэлнэ (бүх албаны хүмүүс нь дарга нар нь хүртэл муухай ааштай). бусад саруудынхтай яг л адилхан цахилгааны хэрэглээг хэрэглэсэн байхад бусад саруудынхаас илүү огцом гэнэт их мөнгө бичдэг. энэ бол шууд луйвар өмнөх онуудад бас яг ингэж жил бүрийн хаврын аль нэг саруудад 80 мянгаас 100 мянган төгрөг бичээд хэл ам хийсэн ч төлж байсан. Үүнийг шалгуулмаар байна. айл өрхийн тарифын үнэ 110.49-116.39төгрөг гэсэн мэдээлэл танай сайтад байгаа гэтэл БЗД салбар чинь айл өрхийн тарифыг 140.18төгрөгөөр бодсон байна. энэ ямар учиртай юм бэ?????

    0 0 Хариу бичих