Завхан аймгийн нэлээд хэдэн суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын байдалтай болсон тухай мэдээлэл гарсан. Тэдгээр сумдаас хамгийн их хүндэрсэн нь Баянтэс сум юм байна. Тодруулбал, цас их хэмжээгээр орж шуурсны улмаас бүх зам нь хаагджээ. Тиймээс далпуу татаж зам гаргах ажил зохион байгуулж байгаа аж.