Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор аймгуудын Онцгой комисс ч тодорхй шийдвэрүүд гаргасаар байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Онцгой комисс энэ сарын 4-нд тохиож буй ханш нээх өдрөөр иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй, аливаа зан үйлийн шинжтэй арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь, ханш нээх өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дахь Ээж модонд мөргөх хүмүүсийн цуваа тасардаггүй байна. Мөн Сайханы хөтөл, Тужийн нарс зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялах хүмүүсийн тоо нэмэгддэг ажээ.