Сөүлээс монгол иргэдийг авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

Солонгос Улсын Сөүл хотоос монгол иргэдийг авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр 09.18 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хөөрлөө. 

Сөүлээс 251 иргэн эх орондоо ирэхээр бүртгэлээ баталгаажуулжээ. Тухайлбал, өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй, хөгжлийн бэрхшээлтэй тав, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, бусад 13 хүн тусгай нислэгийн онгоцоор ирэх юм.