Дэлхийн банкны санхүүжилтээр гэр хороолол руу дулааны шугам татна

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Улмаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон байна. Төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассиоцациас хийх бөгөөд нийт 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох аж.

Төслийн хүрээнд Дулаан цахилгаан станц 3-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчнийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугамууд  татах ажлыг эхний ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.