Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхний улиралд Монгол Улс 306.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15.2 хувиар буурчээ.

Харин мөнгөн дүнгээр авч үзвэл 68 хувиар буурч, 351.2 сая ам.доллар боллоо.

Хэдийгээр шинэ төрлийн “коронавирус”-тэй холбоотойгоор зэсийн экспорт өнгөрсөн хугацаанд тасалдаагүй боловч олон улсын зах зээлд зэсийн үнэ буурсан нь Монгол Улсын экспортын үзүүлэлтэд шууд нөлөөлжээ.