Өвөлжилт хүндэрсэн тохиолдол бүртгэгдээгүй гэв

Дэлхий дахинд тархаад буй Covid-19 коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг цахим хэлбэрээр явууллаа.

Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцжээ.
Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон байна. Өвөлжилтийн бэлтгэлийг базааж, хяналт шалгалтыг тухай бүрт хийж байсны дүнд хүндэрсэн тохиолдол бүртгэгдээгүй гэлээ. Мөн өнгөрсөн оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 94-100 хувьтай гарсан байна.

Энэ удаагийн хурлыг цахимаар зохион байгуулснаар үйлдвэр, компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэж чадсан юм. Мөн байгууллагуудын Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн хурлыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд зардал мөнгө, цаг хугацаа хэмнэх гэх мэтчилэн давуу талууд гарч байна. Хурлын үед тасалдал, доголдол гараагүй учир шаардлагатай хурлуудыг цахим хэлбэрээр явуулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)