Цар тахлын дэгдэлт намжиж, энх амгалан амьдралдаа эргэн орохыг дэлхий нийтээрээ хүсэн хүлээж байна. Вирус судлаач, эмч мэргэжилтнүүдийн зэрэгцээ одон орончид ч өөрсдийн таамгийг дэвшүүлж байна. Их Британийн одон орны холбооны ерөнхийлөгч, ELLE сэтгүүлийн нийтлэлч Бернард Фицвальтерын зурлагаас сонирхуулья.
Дэлхийн хямрал яагаад үүссэн бэ?
-Энэ бүхэн Санчир гариг, Дэлхийн вангийн давхцалтай холбоотой. Ийм давхцал 1914, 1947, 1882 онд тохиож байв. 2020 онд од эрхэс эргээд давхцаж байна. 1914 оны хувьд испани ханиад анхлан дэлгэрсэн байдаг. Тэгвэл 1947 оноос хойш дэлхийн олон улсад халдварт саа өвчний тархалт болсон; 1982 онд хүн төрөлхтөн ХДХВ / ДОХ-ын тухай анхны мэдээллийг сонсож байв. Харин одоо ковид19 гэдэг шинэ вирустэй "учирлаа"
Коронавируст тахал хэзээ намжих вэ?
-Магадгүй энэ зун дэгдэлт намжина. Яг одоо Ангараг гараг Бархасбадь, Дэлхийн ван, Санчиртай нэг шугамд зэрэгцэн очсон нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байх шиг. Дөрөвдүгээр сарын 5-нд Бархасбадь гараг Дэлхийн вантай илүү ойртсоноор дөрвөн гариг хоорондоо нягт байрлах болно.
Таваас зургаадугаар сард гарагууд ялимгүй алсарч эхэлнэ. Наймаас есдүгээр сард вирусийн тархалтыг намжаах арга олдоно. Магадгүй эмчлэх эм, вакцин бэлэн болох биз. Жилийн эцэст Бархасбадь, Санчир, Дэлхийн ван гарагууд анхны байршилдаа очих үед нөхцөл байдал илүү тогтворжино. 2021 оны эхээр бүх зүйл дуусч, бид амьдралаа шинээр цогцлоох боломжтой. Гэхдээ 2021 он цар тахал, их хямралын дараах сорилттой тулгарсан бэрх жил байх болно. 2022 оноос амьдрал илүү хөгжилтэй, амар тайван болно гэж найдаж байна.