Улсын онцгой комиссын Шуурхай штабаас нислэгүүдийн хуваарийн талаар мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ Токио хот руу нисэх нислэгийн хуваарьт өөрчлөлт орсныг албан ёсоор зарлаж байна. Тодруулбал, Токиогийн нислэг маргааш Улаанбаатараас 13:05 минутад хөөрч Токиод 19:00 цагт бууна. Буцаж ирэх иргэдийн хувьд нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 минутад Токио хотоос Улаанбаатар руу нисэн 13:05 минутад бууна.
Сөүл нисэх нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй маргааш 08:40 минутад Улаанбаатараас хөөрөөд 12:50 цагт бууна. 14:20 минутад Сөүлээс Улаанбаатар руу нисэн 17:00 цагт Улаанбаатарт газардах хуваарийг МИАТ компаниас өглөө" гэв.
Мөн энэ үеэр ЭМЯ-ны холбогдох албаны хүн тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчид урьдчилсан судалгаа хийсэн гэв.