Коронавирусийн тухай кино нээлтээ хийнэ

"Корона: Айдас бол вирус" нэртэй кино ердөө хоёр долоо хоногийн дараа нээлтээ хийнэ. Канадын найруулагч Мостаф Кешвари шинэ бүтээлийнхээ тухай " Хятадад вирусийн дэгдэлт эхэлсэн тухай сонины гарчиг уншихад л бүтээлийн сэдэв төрсөн. Бодит ертөнцөд халдварын тархалт одоо ч үргэлжилж буй энэ үед хийгдсэнээрээ уг кино онцлог" гэжээ.

63 минут үргэлжлэх "Корона: Айдас бол вирус" кинонд  халдвартай хүнтэй хамт цахилгаан шатанд түгжигдсэн долоон хүний ​​тухай өгүүлдэг. "Кинонд айдас хийгээд ёс суртахууны сонголтын тухай өгүүлнэ. Одоо бид дэлхий даяараа цахилгаан шатанд гацчихаад байна"гэж Кешвари The New York Times-ийн сэтгүүлчид ярьсан байна.