"Өнөөдрөөс эхлээд зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэхийг танилцууллаа. Тэрээр "Бид коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэг жил гэж тооцоолон шийдвэр гаргасан. Засгийн газар гурван багц бодлого хэрэгжүүлж байгаа. Юуны өмнө монгол хүний эрүүл мэнд, амь нас нэн тэргүүнд байх ёстой. Тиймээс эхний бодлого бол иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах. Хоёрдугаарт, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих эдийн засгийн бодлого. Гурав дахь нь эдийн засгийг идэвхжүүлэх бодлого.

Эхний бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт 17 тэрбум төгрөгийг нэмж зарцуулсан. Мөн гадаадын хөнгөлттэй зээл, тусламжийн шугамаар 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-д Коронавирусийн үед иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах, хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг өргөн барихаар болсон. Үүн дотор санхүүжилтийг нь УИХ-аар батлуулах ёстой хэд хэдэн арга хэмжээ байгаа. Тухайлбал, АХБ-наас нийтдээ 81.9 тэрбум төгрөгийн зээл авах хэлэлцээрийг УИХ-д өргөн барина. АХБ энэ зээлээсээ гадна 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгож байгаа. Мөн Дэлхийн банкнаас 74.4 тэрбум төгрөгийн зээл авахаар болсон. Зээлийн хэлэлцээрийг нь УИХ-д батлуулахаар өргөн барина. Ингээд нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх саналаа УИХ-д өргөн барина.

Хоёрдугаар бодлогын хүрээнд хичээл завсарласантай холбоотойгоор боловсролын салбараас хэмнэгдэж байгаа хөрөнгөнөөс хүүхдүүдэд сар бүр 10 мянган төгрөг нэмж олгохоор болсон. Тодруулбал, хүүхдийн 20 мянган төгрөг дээр нь нэмж 10 мянган төгрөг олгоно. Энэ бодлогыг өнөөдрөөс эхлээд гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Мөн өнөөдрөөс эхлээд зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй. Гэхдээ гурван салбарт ажиллаж байгаа хүмүүст энэ шийдвэр үйлчлэхгүй. Нэгдүгээрт, төрийн албан хаагчид орлогын албан татвар төлдгөөрөө төлнө. Яагаад гэвэл, энэ хүмүүсийн орлого коронавирусийн нөлөөгөөр буураагүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа хүмүүс хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөхгүй. Гуравдугаарт, тендерт шалгарч улсаас мөнгө авч ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа хүмүүс энэ татвараас чөлөөлөгдөхгүй. Татварын энэ хөнгөлөлтөд 526 мянган хүн хамрагдаж байгаа.

Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно. Ингэхдээ төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдэд ажлын байрных нь тоо тус бүрээр 200 мянган төгрөг олгоно. Энэ бодлого өнөөдрөөс эхлээд гурван сарын хугацаанд хэрэгжинэ" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Ажилгүй орлого ч үгүй , хувиараа хөдөлмөр эрхлэгч хэдэн зуун мянган монголчуудыг хог дээр хаячихдаг ГЕНтэй удирдагчидыг эрүүл гэх үү?!

    1 0 Хариу бичих
    • Tatvar tul

      0 0
  2. Төрийн өмчит үйлдвэрийн газруудаасаа авахгүй гээд зоригтой хэлчилдээ Сайдаа

    0 0 Хариу бичих
  3. Яагаад ийм өрөвдөлтэй шийдвэр гаргадаг юм бол!?

    1 0 Хариу бичих
  4. Би ямарч ажилгуй нийгмийн даатгал, эруул мэндын даатгал телдеггуй болохоор юу ч олдохгуй юм болов уу

    0 0 Хариу бичих
  5. Юун зээл авах вэ? Далимдуулаад л

    2 0 Хариу бичих
  6. Хэдий болтол ард иргэдээ хуурах юм бэ? Шоугаа зогсоох хэрэгтэй, худлаа ард түмнээ боддог хуурамч баг зүүж яадгийм, үнэн нүүрээрээ байж шударга юм хийж чаддаг нь шударгаар гарах хэрэгтэй

    2 0 Хариу бичих
  7. Хуваариар бизнёс хүмүүс яах юм бэ бөгөөд банкны зээлтэй хүмүүс дээ бас харж үзмээр байна дээ

    1 0 Хариу бичих
  8. Ymig Dandaa chamlaj golj shilj baidag sonin himuus ym daa bid chiny

    1 0 Хариу бичих
  9. 3сар 6сар гэдэг бол яах аргагүй сонгуулйн Шоу юмдаа энэ Хүрэлбаатарын заль,худалч хоёрыг хэнч барашгүй хамгийн ноцтой нь төсөвт тодотгол хийхгүйд л хамаг учир байна хэрвээ тодотгол хийвэл МАН-ын сонгуулийн санхуужилт үгүй болж сонгуульд ялагдан гэдэг нь туйлын үнэн энэ бүгдийг Хүрэлбаатар цээжээрээ хамгаалж байгаа ухаан нь тэр юм байхдаа зайлуул !!!

    1 1 Хариу бичих
  10. Эд нар нэг иймэрхүүл юм хиинэ олигтой юм юуч алга далимдуулана да

    2 0 Хариу бичих
  11. Иргэдийн цалингаас авдаг татварыг гэж хэлж ярьж болохгүй юм бишүү.иргэд гэдэгт төрийн байгууллагаас цалин авдаг хүмүүс хамрагдаагүй л юм бна ш дээ.

    0 0 Хариу бичих
  12. Н Д хан журам хууль нь гараагүй учир Ерөнхий сайд Сангийн сайд нарын мэдэгдэл хэрэгжих болмжгүй гэнэ хууль журмаа УИХ аа хурдан хэлэлцэж шийдвэрээ гарга ингэж олон тумэнд молиго үмхүүлж болохгүй

    1 0 Хариу бичих
  13. huwiaraa nigmin daatgal tolj bg hvmvvs hamraghuu

    0 0 Хариу бичих
  14. Niigemiin daatgalaa toloxoor bolsiimuu suurin deeree xuwiraad l ywaad bxiimaa

    0 0 Хариу бичих
  15. Манай нөхөр төрийн албан хаагч өөрөө цалингийн зээлтэй би өөрөө хувийн хэвшилд ажиллаж байгаад одоо ажилгүй болсон тэгснээрээ нөхөр маань өөрийнхөө цалингийн зээл миний зээл тэгээд ар гэрийнхээ санхүүгийн зардалыг ганцаараа үүрэх шаардлагатай болсон бид хүссэн эс хүссэнээс шалтгаалан санхүүнийн бэрхшээлд орж эхлээд байна гэтэл төрийн албан хаагчид энэ шийдвэр хамаагүй гэж байдаг энэ тийм зөв шийдвэр юмуу над шиг ийм асуудалтай айл өрхүүд зөндөө байгаа ийм хөгийн юм хийж байхаар харин тэр сар болгон 200 мянган төгрөг өг гэдэг нь арай дээр юм байна

    4 3 Хариу бичих
  16. Сонгуулийн өмнөх 3 сар.дараа нь яаж ч байсан хамаагүй гэсэн үг үү.

    3 0 Хариу бичих