"Инээдээр дархлаагаа дэмжье" тоглолтыг цахимаар дамжуулна

Монголын хошин урлагийнхан Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан  "Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцох үеэрээ МУГЖ Л.Баттулга энэ тухай мэдээллээ. Тоглолтод Монголын хошин урлагийн бүх хамтлаг, уран бүтээлчид нэгдэн дөрвөөс таван цагийн хөтөлбөр толилуулахаар бэлтгэж байна. Мөн түүний зүгээс ХӨСҮТ-ийн ажилтнууд, тэнд тусгаарлагдаж буй иргэддээ монгол эмийн ургамал хунчир, ЭМЯ-ны ны хамт олонд Монголд үйлдвэрлэсэн гар ариутгагч хандивласан юм.

"Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтыг өнөөдөр 20:00 цагаас С1 телевизээр шууд дамжуулах аж.