Он гарснаас хойш Булган, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн есөн удаагийн түймэр гарсныг бүрэн унтраажээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна. Харин түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт дараах газрууд багтаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анхаарууллаа.
Мөн ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, бүх нутгаар дулаарахаар байгаа учраас гал түймэрийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.