Дональд Трамп: Америкчуудыг маш хүнд хоёр долоо хоног хүлээж байна

АНУ-ын Ерөннхийлөгч Доналд Трамп ойрын хоёр долоо хоногийг цар тахал дэгдсэнээс хойших хамгийн хүнд хугацаа байж мэднэ гэж мэдэгдлээ. Тэрээр цар тахлын дэгдэлтийн оргил үе ирэх 14 хоногт тохионо гэсэн утгаар хэлсэн байна. “Дараа нь мэргэжилтнүүдийн хэлж байгаачлан, хонгилын үзүүрт гэрэл харагдана гэж найдаж байна” гэж тэрээр мэдэгдэлдээ онцолжээ. Гэхдээ ирэх хоёр долоо хоногийг маш хүнд болно гэдгийг давтан хэлж байсан аж.

Тэрээр энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө мөн цар тахлын оргил үе ирэх 14 хоногт тохионо гэсэн таамгалал хэлж байсан юм. Түүнд мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан, нөхцөл байдлын өрнөлийн талаар өндөр магадлалтай таамаглал байгаа бөгөөд тэр нь тйим ч сайхан зөгнөл биш юм байна. “Коронавирусийн халдвараар АНУ-д 200 000 хүн үхвэл бараг л гайгүй өнгөрсөн болно” гэж тэрээр онцолжээ.

Мэргэжлийн хүмүүс ч цартахлаар АНУ-ын хэмжээнд 100-200 мянган хүн амиа алдана гэж таамаглаж байгаа юм. Харшил, халдварт өвчин судлалын үндэсний институтийн захирал Энтони Фаучи мөн ийм дүгнэлт хийжээ.

АНУ-ын эрүүл мэндийн салбарын ачаалал дээд хэмжээндээ тулаад байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дараах нөхцөл байдлыг тэсвэрлэхгүй нь тодорхой болжээ.  

АНУ-д одоогийн байдлаар 188 000 гаруй хүн халдвар авч, 3.9 мянган хүн амиа алдаад байна. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 857 мянгад хүрээд байгаа юм.