ЭМЯ:Тамхи татдаг хүмүүс CoViD19-ээр халдварлах эрсдэл өндөр байна.

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoViD-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Олон улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол их бүртгэгдэж байна. CoVid-19 халдварын тархалт АНУ, Итали, Иран, Францад өндөр хэвээр байна. Ялангуяа АНУ-д өвчлөлийн хурд саарахгүй байна.

Манай орны хувьд 2220 хүн ажиглалтад байна. Тэдний биеийн байдал хэвийн, тусламж үйлчилгээ үзүүлж байна.Онош батлагдсан 12 өвчтөндөө хяналт тавин ажиллаж байна.

Манайд илэрсэн CoVid-19 халдварын хувьд эмнэл зүйн нь бүдэг илэрч байгааг албаныхан хэлсэн.

Онош батлагдсан 12 өвчтөний биеийн байдал дунд зэрэг байна. Энэ өвчлөл огцом буурахгүй. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүстээ онцгойлон анхаарах хэрэгтэй. Тамхи татдаг хүмүүс CoViD-19-ын халдвараар өвдөх, амь насаа алдах эрсдэл өндөр байна. Тиймээс дэлхий нийтээр тамхинаас татгалзаж байна"  гэв.