Улаанбаатарт 8 градус дулаан

2020 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)