Лондоны их сургуулийн инженер, эмч нар “Формула 1” ангиллын авто уралдааны “Мерседес” багтай хамтран “ковид19” вирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулсан амьсгалын аппарат бүтээжээ. Өвчтөнийг сэнс хэрэглэхгүйгээр амьсгалах шийдлээр хийсэн уг төхөөрөмж бүтээхэд долоо хоног зарцуулсан гэнэ. Аппаратыг эмнэлгүүдэд нийлүүлж эхэлсэн ч одоохондоо хүрэлцээ багатай байгаа гэнэ. Өвчний дэгдэлт ихтэй байгаа БНХАУ, Италид уг аппаратыг ашиглаад эхэлжээ.
40 төхөөрөмжийг Лондоны их сургуулийн коллежийн эмнэлэг болон өөр гурван эмнэлэгт нийлүүлжээ. Хэрвээ ашигтай гэдэг нь батлагдвал “Мерседес” багийн инженерүүд долоо хоногийн дараачаас эхлэн хоногт 1000 ширхэгийг үйлдвэрлэх боломжтой гэнэ. Британийн Эм,эрүүл мэндийн хэрэгслийг хянах газар уг аппаратыг хэрэглэхийг зөвшөөрчээ.
Британийн үйлдвэрлэл, технологийн болон инженерийн байгууллагууд мөн амьсгалын аппарат үйлдвэрлэх үйлсэд хүчин зүтгэхээр ажил хэрэг өрнүүлж эхэлсэн байна.