Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн сэжигтэй тохиолдлуудыг тус аймагт нь тусгаарлан ажиглаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт 199 иргэн ажиглалтад байжээ. Тэдний 37-гийнх нь ажиглалтын хугацаа дуусч өнөөдөр гарсан байна. Эдгээр иргэний тусгаарлан ажиглах хугацаа дуусч ажиглалтын байрнаас гарч байгаа ч харьяа эрүүл мэндийн байгууллагын хяналтан дор үргэлжлүүлэн долоо хоног гэрийн хяналтад байх ажээ.
Алтанбулаг боомтоор гуравдугаар сарын 1-нээс хойш нийт 689 тээврийн хэрэгсэл, 1085 зорчигч дамжин өнгөрчээ.