Бага дүнтэй буюу гурван сая хүртэлх төгрөгийн гүйлгээний шимтгэлийг бууруулсныг Төв банкнаас мэдээллээ. Тодруулбал, олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан өнөөдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулахаар болжээ. Тус арга хэмжээг “Ариг” банк, “Богд” банк, “Голомт” банк, “Капитрон” банк, “Кредит” банк, “Төрийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Хаан” банк, “Хас банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Чингис хаан” банк хэрэгжүүлэхээр болжээ.
Тиймээс иргэдийг өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг Төв банкнаас уриалав.