Улаанбаатар хотын худалдааны танхим, CEO клуб, ноос ноолуур, арьс ширний холбооноос бизнесийнхэнд учирч буй нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ. Тэд "Үндэсний үйлдвэрлэл рүү чиглэсэн хууль эрх зүйн орчин төөрдөг байшин шиг байна. Үндэсний үйлдвэрлэл эрхэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг хэрнээ эрхзүйн орчин нь үнэхээр хангалтгүй байдаг. Хуульд төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, материал худалдан авах тухай заасан байдаг ч доод шатандаа энэ хууль хэрэгжихгүй байна. Эх оронч худалдан авалт хийхгүй байна. Энэ тухай бид тендерийн үндэсний хороонд хэлж, худалдан авалтад нь дүгнэлт хийхэд хэрэгжихгүй байгаа. Өнөөдөр коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд төрөөс хязгаарлалтын арга хэмжээ авч байгаатай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа доголдож байна. Үндэсний үйлдвэрлэлүүд хаалгаа барьж байна. Зарим нь ажилтнаа цомхотгож, түр зогсолт хийхэд хүрээд байна. Тиймээс төрөөс арга хэмжээ авч, үндэсний үйлдвэрээс төрийн шаардлагатай бараа материалыг худалдан авахыг хүсэж байна. Одоо бол дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх алтан үе тохиож байна. Монгол Улс жилд 1.2-1.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг. Үүний гуравхан хувийг дотоодын үйлдвэрлэлээс авдаг. 2018 онд 46, 2019 онд 92.7 хувийг үндэсний үйлдвэрлэлээс авсан байдаг" гэлээ.