Буриадад вируст халдварын эхний хоёр тохиолдол илэрлээ

ОХУ-ын Буриад улсад коронавирусийн эхний хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус мужийн засгийн газрын албан ёсны сайтад мэдээлжээ. Одоогоор өвчтнүүд Улаан-Үд хотын халдвартын эмнэлэгт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр биеийн байдал нь тогтвортой байна. 

Дээрх тохиолдолуудын ойрын харьцагчдыг олж тогтоох, тандалт шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Буриад улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж, 50-ээс дээш хүн оролцох олон нийтийн арга хэмжээг цуцаллаа.