Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж 11 боллоо. Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллээр энэ сарын 18-нд Истанбулаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тиймээс халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан УОК өнөөдөр 14.00 цагт хуралдахаар болжээ. Хурлаар халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.