Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр баригдаж буй барилгыг зогсоолоо

Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан хоёр давхар модон байшинд Хэлмэгдэгсдийн музей үйл ажиллагаа явуулж байсан. Музейн барилгыг шинэчилж 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан ярьж байсан удаатай.

Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт Хэлмэгсдийн музейн архетиктур төлөвлөлтийн даалгаварыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архетиктурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй байна. Гэтэл зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас зөвшөөрөлгүй барилгын ажиллагааг зогсоолоо. Эл барилга музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны төслөө өөрчилж 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байжээ.

Хэлмэгсдийн музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг аж.