Талбайн теннис нь бусад спортын нэгэн адилаар коронавирусийн улмаас бүх тэмцээн уралдаанаа цуцлаад байгаа. Тэгвэл хугацаа нь арай болоогүй тэмцээнүүдийн талаарх шийдвэрүүд ч гарч эхэлжээ.
“Их дуулга” цувралд багтдаг Францын нээлттэй тэмцээн ирэх тавдугаар сард болох байсныг есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 4-нд болгож хойшлуулснаа зохион байгуулагччид нь зарласан.
Тэгвэл Уимблдоны нээлттэй тэмцээнийг зохион байгуулдаг “All England club” ирэх долоо хоногт хуралдахаар болжээ. Хурлаар ирэх зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 12-нд зохион байгуулагдах нээлттэй тэмцээнийг хойшлуулах, цуцлах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
Эрэгтэй, эмэгтэй теннисчдийн ATP, WTA холбоо ирэх тавдугаар сарын 2 хүртэл бүх тэмцээнээ зогсоогоод байгаа юм.