Шинэ төрлийн коронавирусийн батлагдсан тохиолдол өнөөдөр дэлхийн хэмжээнд 422,989 боллоо. Үүнээс 18,915 хүн нас барж харин 108,114 хүн бүрэн эдгэрээд байгаа юм. ДЭМБ-ээс халдварыг цар тахал гэж үзсэн учраас улс орнууд хяналт хамгаалалтын дэглэмээ чангатгаж байна. Одоогоор дэлхий даяар 1,5 тэрбум хүн хөл хорионд байна.
Анагаахын шинжлэх ухааны тэргүүлэх байгууллага болох АНУ-ын Жон Хопинксийн их сургуулийн эмнэлгээс гаргасан тоон мэдээллийг хүргэе.
CoVid 19 вируст халдвар Ази тивд тархсан байдал
Эх газрын Хятадад 80,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн боловч тус улсаас гаднах тоо одоо энэ үзүүлэлтээс давж, дэлхийн 192 оронд 380,000 гаруй хүн өртжээ.

Халдвар Европ, Ойрхи Дорнод, Хойд Африкт тархсан байдал

Хоёр сарын хугацаанд вируст халдвар тархсан байдал (улаан цэгээр анхны тохиолдлуудыг тэмдэглэв)

Батлагдсан тохиолдлын өсөлт


Нас баралт

