Иргэд хүнс нөөцөлж, эмх замбараагүй байдал үүсгэсний дараа Энэтхэгийн эрх баригчид улс орон даяар хөл хорио тогтоож, хүнсний дэлгүүрээс бусад үйлчилгээний бүх газрыг хаах шийдвэр гаргажээ. Иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг уриалж, холбогдох дүрэм журам зөрчсөн тохиолдолд хариулцлага тооцохоор болсон байна. Хүргэлтээр үйлчлэхийг мужийн удирдлагуудын эрх мэдэлд үлдээжээ. Нийслэл Дели хотыг тусгаарлаж, нийтийн тээврийг зогсоосон байна.
Хүмүүс гудамжинд гарч болох эсэх нь муж, мужийнхаа нөхцөл байдлаас шалтгаалах юм байна. Энэ талаар өнөөдөр тодорхой шийд гаргах ажээ. Энэ байдал энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.
