Каталоны  “Барселона” багийн довтлогч Лионель Месси коронавирусийн халдвартай тэмцэхэд зориулж муждаа сая евро хандивлажээ.

Ковид19 вирусийн халдвартай иргэдийг эмчилж байгаа “Hospital Clinic” уг тусламжийг хүртсэн байна. “Биднийг дэмжсэнд нь Леод баярлалаа” эмнэлгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд өгүүлсэн байна. .

Олон улсын хөлбөмбөгийн холбоо “вирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд ДЭМБ-тай хамтарч ажиллахаар болсон билээ.  Лео Месси Каталон мужаас гадна Аргентиний эмнэлгүүдэд хандив өгсөн байна.

Испанид одоогийн байдлаар 40 гаруй мянган хүн вирусийн халдвар авч, 2800 хүн амиа алдаад байгаа юм.