Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг өөрийгөө коронавируст халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж тусгаарлажээ. Швед охин хоёр долоо хоногийн өмнө эцэг эх нь Төв Европын аяллаас буцаж ирсний дараа шинж тэмдэг илэрсэн тухай инстаграм хуудсандаа бичжээ. Тэд хоёулаа ханиалгаж, хоолой нь өвдөж эхэлсэн аж. Одоо биеийн байдал нь дээрдэж байгаа ч шинжилгээнд хамрагдаагүй байна. Грета мөн олонхи шведүүдийн адилаар сайн дурын шинжилгээ өгөөгүй гэнэ.
Гэхдээ тэр залууст хандан вируст халдварын талаар нухацтай авч үзэн, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.