"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн хөгжимчин Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ амжилттай болжээ. Удахгүй эх орондоо ирэх юм байна. Тэрээр арваннэгдүгээр сарын 27-нд Корё их сургуулийн “Анам” эмнэлэгт хийлгэсэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн юм. Уг хагалгаанд түүний гэргий Ц.Сарнай донор болсон билээ.
Дашрамд дурдахад, тэдний хагалгааны зардалд зориулж “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлсэн билээ.