Ковид19 вирусийн халдвар өмнөхөөсөө илүү хурдацтай тархаж байна

“Ковид 19” вирусийн халдвар өмнөхөөс илүү хурдацтайгаар тархах болсонд ДЭМБ санаа зовниж байна. Одоогоор уг вирусээр халдваарлагдсан нь батлагдсан 300 мянга гаруй тохиолдол гараад буй. Вирусийн талаарх мэдээлэл анх ДЭМБ-д ирснээс хойш эхний 100 000 тохиолдол бүртгэгдэхэд 67 хоног буюу хоёр сар гаруйн хугацаа шаардагдсан бол хоёр дахь 100 000 тохиолдол 11 хоногийн дараа, гурав дахь 100 000 тохиолдол ердөө дөрвөн хоногийн дотор бүртгэгдээд байгаа юм байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адхан Гебреесус энэ талаар мэдэгдсэн байна. Тэрээр байдал хүнд байгаа талаар мэдээгдэл хийсэн ч төгсгөлд нь Байдлыг өөрчлөх, тархалтыг хязгаарлах боломж байгаа хэмээн онцлон тэмдэглэжээ. 

 

Инфографикийг ВВС агентлаг

“Өрсөлдөгчөө ялахын тулд зөвхөн довтлох хангалтгүй. Бид бас довтлох хэрэгтэй” гэж тэрээр хэлсэн байна. Энэхүү хэвлэлийн бага хуралд Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни инфантино мөн оролцсон бөгөөд хөлбөмбөгчдийг оролцуулсан “коронавирусийг устгах” аяныг ДЭМБ-тай хамтран эхлүүлснээ зарлажээ.