Холливудын продюсер асан, бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүгдэж олон жил хоригдох ял авсан Харви Вайнштейны “ковид 19” халдвар илрүүлэх шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрээр шинжилгээний дараа тусгаарлалтад орсон байна.
Харви Вайнштейн үйлдсэн хэргийнхээ учир өнгөрсөн сард шүүхээс 23 жил хоригдох ял сонссон. Улмаар Нью Йоркоос холгүй Баффало дахь засан хүмүүжүүлэх газарт хоригдож, өмгөөлөгчид нь давж заалдахаар бэлтгэж байх үед ийнхүү тусгаарлагджээ. Хоригдлуудаас шинжилгээ авахад түүнээс гадна нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан аж.