“Манчестер юнайтед” багийн довтлогч асан Маруан Феллаини “ковид19” вирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Өдгөө БНХАУ-ын “Шандон Лунен” багт тоглодог тэрээр олон нийтийн сүлжээнд "Хурдан эдгээд аль болох хурдан тэмцээнд орохыг хичээх болно" гэсэн байна.
Тэрээр тусгаарлалтад байхдаа өгсөн тестээс нь вирус илэрсэн юм байна. Биеийн байдал нь бол хэвийн байгаа ажээ.
М.Феллаини Хятадад ирэхээсээ өмнө Английн “Эвертон”, “Манчестер Юнайтед” багуудад 11 жил тоглосон юм.