Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт уналт үүсч байгаа учраас Засгийн газраас тодорхой шийдвэрүүл гаргаад байна. Үүний нэг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийг гуравдугаар сарын 1-нээс ирэх зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлэх юм байна.