Гадаад валютын албан нөөц 4,348 сая ам доллар байна

 Монголбанк гадаад валютын нөөцийг өсгөх, хамгаалах зорилгоор бодлогын шинжтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дүнд 4,348 сая ам доллар байна. 

Гадаад валютын албан нөөц бүрдүүлэх нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орны богино хугацаат гадаад зээлийн төлбөрийг төлөх чадварыг хангах, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд зардал багатай гарах зэрэгт ач холбогдолтой. Иймд нөөцийг хангалттай түвшинд байлгах шаардлагатай байдаг.

Харин манай улсын түүхэнд цэвэр нөөц хасах утга руу орж, нийт нөөц хамгийн доод түвшинд хүрч унасан тохиолдол 2014-2016 онд болсон нь 1 тэрбум гаруй ам.долларт хүрч буурсан явдал байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)