УИХ-ын гишүүн З.Нарантуяа Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ.

Тэрээр "Коронавирусийн эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн бодит байдлыг үнэлж, учрах эрсдэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар" асуулгаа өчигдөр илгээсэн байна.

Уг асуулгад уг вирусийн улмаас эдийн засагт учирч буй хохирлыг хэрхэн даван туулах, төсвийг тогтвортой байлгаж эрсдлийг бууруулах хүрээнд Засгийн газар, Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ нэгдсэн чуулганд танилцуулна уу гэжээ.