Жонни Деппийг хуучин эхнэр Эмбер Херд нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт буруутгаж, Жонни Депп эргүүлээд хүчирхийллийн хэрэгт буруутгаж, баруун гарынхаа дунд хурууны нүд хальтрам зургаа олон нийтэд дэлгэж байсныг санах хүн олон байгаа байх. Тэгвэл хоёр жилийн өмнө болсон энэ хэргийн дуулиан одоо ч үргэлжилж байна.
Жонни Депп тасарсан хурууны зургаа нийтлэхдээ Эмбер Херд шил шидэж хурууг нь тасалсан гэсэн тайлбар хийсэн. Гэтэл “The Sun” сонинд Жонни Деппийг Эмбер Хердтэй муудалцаж байхдаа энэ шархыг авсан. Ингэхдээ хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд өөрийгөө гэмтээсэн хэмээн бичсэн аж. Эмбер Херд ч Жонни Деппийг утас хананд цохиж эвдлэх үедээ хуруугаа хугалсан гэж байсан юм. Нэг ёсондоо The Sun Эмбер Хердийн талд оржээ. Тиймээс Жонни Депп сонинг шүүхэд өгсөн байна.
Энэ хэргийг хэлэлцэх эхний сонсгол өнгөрсөн хоёрдугаар сард, дараагийнх нь лхагва гаригт болсон байна. Ж.Депп өнгөрсөн сард болсон эхний сонсголд оролцсон бол лхагвад болсон сонсголд Ж.Депп, Э.Хардын аль, аль нь оролцоогүй аж. Шүүх хурлыг даваа гаригт эхлэх эсэхийг ирэх баасан гаригт шийднэ гэж ВВС агентлаг мэдээллээ.