Коронавирусээр өвчилсөн хүний хайрын тухай дуу зохиожээ

Хойд хөршийн R&B дуучин Бьянка /Татьяна Липницкая/ “Цар тахал” нэртэй дуу зохиожээ. Тэрээр шинэ уран бүтээлээ интаграм хуудсандаа нийтэлсэн байна.

Дуунд нэгэн бүсгүй коронавирусээр халдварлагдсан залууд дурласан тухай өгүүлдэг аж. Тодруулбал, “Мама миа, цар тахал. Хил давж чадахгүй. Би анх удаа л хүн дурлаж байна, тэр хүн минь коронавирустэй” /Мама-миа, пандемия. Заграницу выехать не могу. Я влюбилась, как в первый раз, но у него коронавирус/ гэх мэт үгтэй ажээ.  

Түүнийг шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэсний дараа шүүмжлэл, дэмжлэгийн аль, аль нь ирсэн байна. Зарим нь “Хүмүүсийн үхлээр доог тохуу хийлээ” гэсэн бол зарим нь “Цаг үеэ мэдэрч байна” хэмээн урам хайрлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)