"Брэнт"-ийн ханш унаж, 29.37 ам.доллар болов

Дэлхийн зах зээлд үүссэн нөхцөл байдал, үргэлжлээд Саудын Арабын эхлүүлсэн "үнийн дайн" нефтийн ханшийн графикийг уруугаа чиглүүлсээр байна. Энэ сарын эхээр Саудын Араб ОХУ-тай "үнийн дайн" эхлүүлж, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр зарласны дараа ханш огцом унасан. Тодруулбал, "Брэнт" 34, WTI 27 ам.доллар руу буусан юм. Тэгвэл өнөөдөр дахин ханш уналаа. Одоогийн байдлаар "Брэнт" 29.37, WTI 25.62 ам.доллар болоод байна.  

Энэ нь нефтийн ханшийн уналттай холбоотой ОХУ экспортын татвараа бууруулснаас үүдсэн байж болох. Өөрөөр хэлбэл, ОХУ ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн түүхий нефтийн экспортын татварыг тонн тутамд 14.9 ам доллараар, нефть бүтээгдэхүүний экспортын татварыг тонн тутамд 15.6 ам доллараар бууруулахаар шийдвэрлэсэн юм.