Их Британи, Ирландын олон тооны кино театрууд шинэ төрлийн коронавирусийн улмаас хаалгаа барилаа.

Өнөөдөр Их Британийн Odeon, Cineworld, Picturehouse зэрэг кино театрын томоохон сүлжээнүүд, мөн Их Британийн кино хүрээлэн болох BFI Southbank зэрэг компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон гэдгээ мэдэгдэв.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британийн Box Office-ийн үзүүлэлт 40 хувиар буурсан байна. Comscore медиа агентлагийн гаргасан тоо баримтаас харахад кино театрууд баасан гарагаас ням гараг хүртэл ердөө 6 сая фунт стерлинг олсон бол өмнөх амралтын өдрүүдэд 10.3 сая фунт стерлинг олсон үзүүлэлттэй байжээ.